МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕШТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын өрнүүлж буй НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай болгон өөрчлөх зорилго бүхий “НҮБ-80” санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэв.