МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ АЛБАН ЁСООР УГТАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.