НҮБ-ЫН ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 57 ДУГААР ЧУУЛГАНД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОВ
Нью-Йорк хотноо 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 57 дугаар чуулган “Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт ба түүний Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт оруулж буй хувь нэмэр” сэдвийн доор хуралдав.












