ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ ОРНУУДЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.