United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Date: 
Thursday, 27 September 2018

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Яцэк Чапутовичтой уулзаж, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.                                                            

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, боловсрол, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглээд цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв.                                  

Сайд Д.Цогтбаатар Польш Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлэсэн 50 сая еврогийн нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хугацааг сунгах, улмаар хэрэгжүүлэх төслүүдийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.