НЬЮ-ЙОРК ОРЧМЫН АХМАДУУДДАА ЗОРИУЛСАН САР ШИНИЙН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Нью-Йорк орчмын ахмадууддаа зориулсан XVII жарны “ТИЙН УНЖЛАГАТ” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 13.00 цагт зохион байгуулах тул Нью-Йорк орчмын ахмадууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.









