Date:
Monday, 24 September 2018
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 24-нд НҮБ-ын төв байранд Бүгд Найрамдах Эквадор Улсын Гадаад хэргийн сайд Хосе Валенсиа-тай хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэв.