ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 50 ДУГААР ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА
2017 оны 4 дүгээр сарын 3-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 50 дугаар чуулган ажлаа эхлэв.
"Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил" ерөнхий сэдвийн доор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.