United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Date: 
Wednesday, 20 September 2017

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзаж, эдийн засаг, нийгэм, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г тохиромжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг хүсч, хоёр улсын цаашдын хөгжил, хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2017 оны 9 дүгээр сарын 20