ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД АЙЛЧИЛНА
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцана.