ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛЫГ ОНЦЛОВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Гуравдугаар хороо 10 дугаар сарын 9-11-ний өдөр Хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих асуудлыг хэлэлцэж байна.
Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах, энэ чиглэлд гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал солилцов.











