МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЖ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.