АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСЛАХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ СЮЗАН ТОРНТОНТОЙ УУЛЗАВ
Энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтонтой уулзав.