ЭЛЧИН САЙД С.СҮХБОЛД ТУСЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд "The Church of Jesus Christ of Latter-Day Saints" (LDS) байгууллагын Нью-Йорк дахь салбарын захирал Рэйн Жон Коч нарыг айлын талын хүсэлтээр хүлээн авч уулзав.
LDS нь 1985 онд байгуулагдсан тусламжийн байгууллага бөгөөд гамшиг, хүнс, ундны усны эрүүл ахуй, вакцинжуулалт зэрэг олон чиглэлээр дэлхийн 160 орчим оронд тусламж үзүүлдэг юм байна.