AMBASSADOR S.SUKHBOLD MET WITH UNFPA ASIA-PACIFIC REGIONAL DIRECTOR
H.E.S.Sukhbold, Ambassador and Permanent Representative of Mongolia to the UN met with Ms.Yoriko Yasukawa, UNFPA Asia-Pacific Regional Director, in New York, on 10 June 2016.
H.E.S.Sukhbold, Ambassador and Permanent Representative of Mongolia to the UN met with Ms.Yoriko Yasukawa, UNFPA Asia-Pacific Regional Director, in New York, on 10 June 2016.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын Хүн амын сангийн Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал хатагтай Ёрико Ясукаватай уулзав.
Нью-Йорк хотноо 2016 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ДОХ-ын асуудлаарх Өндөр түвшний уулзалт болж, дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, сайд нар, албаны хүмүүс, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, ДОХ-ын халдвартай хүмүүсийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Аялагчдын клуб (the Explorers Club)-тэй хамтран 5 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг анх удаа Аялагчдын клубэд амжилттай зохион байгуулав.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд Бангкок хотноо болж байгаа НҮБ-ын АНДЭЗНК-ны 72 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч ЦахиагийнЭлбэгдорж Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочиллоо.
Гадаад судлалын Их сургуульд 22 мянган оюутан, 12 факультет, 64 тэнхимд 45 орны хэл үздэг. Мөн тус сургууль нь 88 орны 420 гаруй их дээд сургуультай хамтран ажилладаг аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Солонгос улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
1. “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сантай 2016-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Стратеги болон Сангийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Сөүл хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Хон Ён Пё болон албаны хүмүүс угтан авч хүндэт харуулын цэрэг жагсан хүндэтгэл үзүүлэв.