МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭН НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД НЭЭГДЭВ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Монголын орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэн НҮБ-ын Төв байранд 10 дугаар сарын 10-нд нээлтээ хийв.