ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы 11 дүгээр сарын 2-ны Бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцлээ.
Бүгд хуралдаанд оролцсон гишүүн улс орнуудын төлөөлөгчид Хүний эрхийн зөвлөлөөс хүнийг эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих талаар өнгөрсөн жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж, цаашдын зорилтын талаар санал солилцов.