СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-ны өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той НҮБ-ын төв байранд уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, НҮБ болон олон талт хамтын ажиллагаа, Монгол Улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.