ХҮНИЙ ЭРХИЙН МЕХАНИЗМЫН ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН АСУУДЛААР МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ ҮГ ХЭЛЛЭЭ
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 11 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы 3 дугаар хорооны бүгд хуралдаанд Хүний эрхийн механизмын хэрэгжүүлэлтийн асуудлаар үг хэлэв.
Тэрээр үгийнхээ эхэнд дэлхий дахинд хүний эрхийг хөхиүлэн хамгаалах үйлсэд НҮБ, түүний системийн байгууллагуудын оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэгийг дурдсан ба улмаар хүний эрхийн талбарт үндэсний хэмжээнд гарч буй ахиц дэвшил, өөрчлөлтийн талаар гишүүн орнуудад танилцуулав.