“МОНГОЛ УЛС–НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА: НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ БОЛОН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛОВ
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд энэ 10 дугаар сарын 21-ний өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улс – Нэгдсэн Үндэстний Байгууллага: Нэгэн жарны түүх” гэрэл зургийн цомог болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.