United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

FOREIGN MINISTERS OF MONGOLIA AND RUSSIA MET

Friday, 23 September 2016

H.E. Mr. Tsend Munkh-Orgil, Minister for Foreign Affairs of Mongolia, met with H.E. Mr. Sergei Lavrov, Minister for Foreign Affairs of the Russian Federation, on 22 September, 2016 in New York City within the margins of the 71st session of the United Nations General Assembly and discussed about some issues of bilateral relations between the two countries.

ОРОСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Friday, 23 September 2016

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үеэрээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Нью-Йорк хотноо уулзаж, хоёр улсын харилцааны асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН ХУРЛЫГ ДАРГАЛАВ

Friday, 23 September 2016

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 22-нд болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын 15 дугаар уулзалтыг даргалав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа

Friday, 23 September 2016

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзлаа.

ЕНБД Бан Ги Мүн уулзалтын эхэнд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг Монгол Улс соёрхон баталж Батламж жуух бичгээ гардуулсанд талархал илэрхийлэв. 

TURKMENISTAN DEPUTY PRIME MINISTER, FOREIGN MINISTER EXPRESSED JOINT ACTION IS IMPORTANT

Thursday, 22 September 2016

H.E. Mr. Munkh-Orgil Tsend, Minister for Foreign Affairs of Mongolia, met with H.E. Mr. Ibrahim Yacoubou, Minister of Foreign Affairs of Niger, at the United Nations Headquarters on 20 September in the margins of the 71st session of the United Nations General Assembly.

ТУРКМЕНИСТАНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД РАШИД МЕРЕДОВ МОНГОЛ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

Thursday, 22 September 2016

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Туркменистаны Шадар сайд бөгөөп Гадаад хэргийн сайд Рашид Мередов-тай 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.

ЧЕХ УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Thursday, 22 September 2016

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралектэй уулзав.

Уулзалтын эхэнд Л.Заоралек Монголын сайхан оронд зочилж байснаа таатайгаар дурсдаг гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэнд дэвшүүлж, сайд Ц.Мөнх-Оргилыг боломжтой цагтаа БНЧУ-д айлчлахыг урилаа. 

КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХИЙН ЧУХЛЫГ ОНЦЛОВ

Thursday, 22 September 2016

Энэ 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Ерлан Идрысовтай уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.  

ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН ГҮРЖИЙН ТУРШЛАГЫГ СУДЛАХААР ТОГТОВ

Thursday, 22 September 2016

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Гүрж Улсын Гадаад хэргийн сайд Михеил Жанелидзе-тэй 9 дүгээр сарын 21-нд НҮБ-ын Төв байранд уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зарим асуудлаар санал солилцов.

MONGOLIA WILL STUDY GEORGIAN EXPERIENCE IN NEGOTIATING FREE TRADE AGREEMENTS

Thursday, 22 September 2016

H.E. Mr. Munkh-Orgil Tsend, Minister for Foreign Affairs of Mongolia, met with H.E. Mr. Mikhiel Janeladge, Minister of Foreign Affairs of Georgia, at the United Nations Headquarters on 21 September on the margins of the 71st session of the United Nations General Assembly and exchanged views on developing and expanding bilateral relations and cooperation.