МОНГОЛ УЛСААC САНААЧЛАН “2025 ОНЫГ ОЛОН УЛСЫН ХОРШООЛЛЫН ЖИЛ БОЛГОН ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТЛУУЛАВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг Монгол Улсаас санаачлан нийтийн зөвшилцлөөр батлууллаа.