United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИД “ХҮНДЭТ ДОКТОР”-ЫН ЦОЛ, ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Friday, 20 May 2016

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч ЦахиагийнЭлбэгдорж Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочиллоо.

Гадаад судлалын Их сургуульд 22 мянган оюутан, 12 факультет, 64 тэнхимд 45 орны хэл үздэг. Мөн тус сургууль нь 88 орны 420 гаруй их дээд сургуультай хамтран ажилладаг аж.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ НАР МОНГОЛ, СОЛОНГОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО

Friday, 20 May 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Солонгос улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

1.   “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сантай 2016-2018 онд  хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Стратеги болон Сангийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ АЛБАН ЁСООР УГТАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Friday, 20 May 2016

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар  албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн

Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол  боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн  ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Thursday, 19 May 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Сөүл хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Хон Ён Пё  болон албаны хүмүүс угтан авч хүндэт харуулын цэрэг жагсан хүндэтгэл үзүүлэв.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ОХУ-ЫН СЭТГҮҮЛЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Tuesday, 17 May 2016


Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/  Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчдийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Friday, 13 May 2016

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОРВЕГИЙН АСЕМ-ЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ УУЛЗАВ

Friday, 13 May 2016

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Норвегийн Вант Улсын АСЕМ-ын Ахлах албан тушаалтны үүрэг гүйцэтгэгч Яанник Гратрудыг Гадаад хэргийн яаманд өнөөдөр хүлээн авч уулзав.