НҮБ-ЫН “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ” КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН 5 ДУГААР ТАЙЛАН ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын 5 дугаар тайлан илтгэлийг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Хүүхдийн эрхийн хорооны 75 дугаар чуулганы 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.











