НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы хоёрдугаар хороо 10 дугаар сарын 9-ний өдөр тогтвортой хөгжлийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, цөлжилттэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн улс орнууд тогтвортой хөгжлийг хангах хүрээнд үндэсний түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, байр сууриа илэрхийлэв.
ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал О.Энхцэцэг энэ өдрийн хуралдаанд хэлсэн үгэндээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр баталсан хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ
2017 оны 10 дугаа сарын 9-ний өдөр