ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ
Хилийн чанадад оршин суугаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд https://citizen.gov.mn цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
АНУ-ын Нью-Йорк, Нью-Жерси, Бостон хотноо оршин сууж, суралцаж буй иргэн Та https://citizen.gov.mn цахим хаягт хандаж, бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.










