МОНГОЛ, КУВЕЙТИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР УУЛЗАВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уулзав.
Сайд нар өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.











