МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД
1. УОК-ийн шийдвэрээр 4 сарын 2-нд Сөүл, 4 сарын 3-нд Токио хотруу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр нислэгт БНСУ болон Япон Улсад суугаа ЭСЯ-нд бүртгэлтэй иргэд багтах аж. Дараагийн нислэгийн асуудал тодормогц жич мэдээлэх болно.
Монгол Улсын иргэд нутаг буцах зорилгоор АНУ-аас БНХАУ, БНСУ болон Япон Улс руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Цааш нисэх нислэгийн тийзгүйгээс манай иргэд дамжин өнгөрөх нисэх онгоцны буудалд гацсан 3 тохиолдол гараад байна.