САЙД Л.ПҮРЭВСҮРЭН КУБЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр Куба Улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла-тай 10 дугаар сарын 1-ний өдөр уулзав.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар эртний уламжлалт сайн харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо хуваалцахын зэрэгцээ АНУ-Кубын харилцаа сэргэж байгаа үйл явцын талаар мэдээлэл солилцов.