МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬД БОЛОВ
Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуульд "Монголын хөгжлийн чуулга уулзалт"-ыг амжилттай зохион байгууллаа. Тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус чуулга уулзалт нь Монгол орноо олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилготой юм.