Date:
Tuesday, 12 April 2016
Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежийн хурандаа Ц.Галбадрах тэргүүтэй багш, сонсогчдыг Байнгын төлөөлөгчийн газарт хүлээн авч уулзав.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Улсын Гадаад бодлогын асуудал, НҮБ-ын хэмжээнд Монгол Улсын үйл ажиллагааны үндсэн чиглэл, үр дүн, Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа байдал, цаашдын хөгжлийн чиглэлээр багш сонсогчтой харилцан ярилцав.
Тус Дайны коллежийг төгсөгчид Монгол Улсын Батлах хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдах албан тушаалд ажиллаж, НҮБ-ын ЭСА-нд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгаа билээ.