United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХАД ОРОЛЦСОН ХҮМҮҮСТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Date: 
Friday, 08 April 2016

АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай зарим үлэг гүрвэлийн олдворыг буцаан олгох ёслолын ажиллагааг зохион байгуулахад идэвх санаачилга гарган оролцсон Америкийн байгалийн түүхийн музейн тэргүүн дэд ерөнхийлөгч Майкл Новачек, АНУ-ын Аялагчдын клубын Судалгаа, боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгч Жулианн Кэйс, зураач (динозавр) Эд Хек, Америкийн байгалийн түүхийн музейн дипломын докторант Даниел Барта нарыг Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 4 дүгээр сарын 8-нд БТГ-т хүлээн авч уулзан Өргөмжлөл гардуулав.

Энэ дашрамд 2014 онд Нью-Йорк мужид хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, 2015 онд Юта мужид хураагдсан Алиорамус үлэг гүрвэлийн гавлын яс, Бактрозаврын гавлын яс, Протосератопын араг яс, Протосератопын өндөгний чулуужсан үүр, Пситозаврын араг яс, Пситозаврын гавлын яс, зулзаган Протосератопын араг яс бүхий нэг хайрцаг, Хадрозаврын араг ясыг  зэрэг олдворыг манай улсад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа АНУ-ын Нью Йорк хотын зүүн тойргийн Прокурорын газар, Цагаачлал, гаалийн албаны Дотоод Аюулгүй байдлын мөрдөх газарт 4 дүгээр сарын 5-нд болсон.