United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ИБРАХИМ ТИО-ТОЙ УУЛЗАВ

Thursday, 22 September 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улс энэхүү хүндэт үүргийг нэр төртэй гүйцэтгэхийн тулд Төрийн тэргүүний хувьд манлайлан ажиллана гэлээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ОЛОН УЛСЫН АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙНА

Thursday, 22 September 2022

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож байна. Чуулганы талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-НҮБ-ын 77-р чуулганаар улс орнууд ямар асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хувьд ямар байр суурь баримталж, саналаа илэрхийлэх вэ?

ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АНД НӨХДИЙН БҮЛГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Thursday, 22 September 2022

НҮБ-ын ЕА-н 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын санаачилсан Дэлхийн хөгжлийг дэмжих Анд нөхдийн бүлгийн Сайд нарын уулзалт болов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЕВРОПЫН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УРСУЛА ФОН ДЕР ЛАЙЕНТЭЙ УУЛЗАВ

Thursday, 22 September 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Thursday, 22 September 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Thursday, 22 September 2022

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган 2022 оны 9 дүгээр сарын 13-ны Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхэлж, чуулганы анхдугаар хуралдаан болов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Кoрoши (Унгар Улсын иргэн), НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар чуулганыг нээж, үг хэлэв.