United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЛАЗГОУ ХОТНОО ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Thursday, 04 November 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо энэ оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Thursday, 04 November 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тиотой Глазгоу хотноо энэ 11 дүгээр сарын 2-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ К.РАТТРЕЙТЭЙ УУЛЗАВ

Thursday, 04 November 2021

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд НҮБ-ын хүрээнд өрнөж буй тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын асуудалд чухал ач холбогдол өгч, энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог билээ

МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙГ НЬЮ-ЙОРК ДАХЬ МОНГОЛ ИРГЭД ТЭМДЭГЛЭВ

Friday, 29 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ Монгол Улсаас НҮБ-д дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 10 дугаар сарын 28-ны өдөр болов.

МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН НЬЮ-ЙОРК ХОТНОО ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Thursday, 28 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид болон НҮБ-ын зарим удирдах албаны хүн оролцсон хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

ХҮҮХДҮҮД НҮБ-ЫН ДҮРМИЙГ МОНГОЛ БИЧГЭЭР ҮЙЛДЭВ

Thursday, 28 October 2021

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн монгол бичгийн шилдэг уран бичээч хүүхдүүд нэгэн хүсэл, зорилгын дор нэгдэн НҮБ-ын Дүрмийг Монгол Улсын түүхэнд анх удаа уран бичлэгээр урлан бүтээж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра-д хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

“МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВ

Tuesday, 26 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхэн ойг тэмдэглэх “НҮБ-ын 7 хоног”-ийн цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд боллоо.

“НҮБ-ЫН 7 ХОНОГ”-ИЙН ХҮРЭЭНД “МОНГОЛ УЛС, НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 60 ЖИЛ: ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

Monday, 25 October 2021

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын  хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 10 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.