МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГААР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ “ОЛОН УЛСЫН БЭЛЧЭЭР БА НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛ БАТЛАВ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” (International Year of Rangelands and Pastoralists, 2026) тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд санал нэгтэй батлав.