United Nations Welcome to the United Nations. It's your world.

Олон улсын терроризмтой тэмцэх үйл ажиллагааны талаар үг хэлэв

Date: 
Wednesday, 09 October 2019

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы 6 дугаар хорооны 10 дугаар сарын 8-ны хуралдаанд “Олон улсын терроризмын эсрэг тэмцэх үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Монгол Улсын байр суурь, терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд шинээр гарч ирж буй сорилтуудын талаар үг хэлэв. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс нь олон улсын терроризмийн эсрэг НҮБ-ын Конвенциудын хэрэгжилтыг хангах хүрээнд НҮБ, бүс нутгийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллахад онцгой анхаарал хандуулдагийг тэмдэглээд, энэ чиглэлээр 2019 онд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч танилцуулав.

Цаашлаад, террористууд цахим технологийг ашиглах явдал өргөжиж байгаатай холбогдуулж мэдээлэл, технологийн энэ эринд терроризмтой тэмцэх уламжлалт арга ажиллагаанд шаардлагатай шинэчлэл хийх, сайн туршлагуудаа гишүүн орнууд харилцан солилцох, чадавхийг бэхжүүлэх чиглэлд анхаарах шаардлагатайг онцлов. 

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА 

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР 

2019 оны 10 дугаар сарын 8