United Nations Welcome to the United Nations. It's your world.

News

ДГХБО-ын бүлгийн дэд дарга Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд үг хэлэв

Thursday, 28 April 2022

НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөлийн Хөгжлийн төлөөх санхүүжилт”-ын ээлжит чуулга уулзалт Нью-Йорк хотноо 2022 оны 4 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд болж байна.

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Tuesday, 12 April 2022

Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов.

Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна.

Тус хотод оршин суугаа монгол иргэд халдлагад өртөөгүй болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАНЫ ДАРГА НОЁН ХАЛИД ШАРИФИТЭЙ УУЛЗАВ

Tuesday, 05 April 2022

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Албаны дарга ноён Халид Шарифиг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан энэ 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ АНХДАГЧ нарт хүндэтгэл үзүүллээ

Wednesday, 16 March 2022

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр нар Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах түүхэн шийдвэрийг гарг

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГААР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ “ОЛОН УЛСЫН БЭЛЧЭЭР БА НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ” ТОГТООЛ БАТЛАВ

Wednesday, 16 March 2022

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Олон улсын  бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай” (International Year of Rangelands and Pastoralists, 2026) тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүн улсууд санал нэгтэй батлав.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТЕРРЕШТЭЙ УУЛЗАВ

Tuesday, 15 February 2022

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд НҮБ Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал дэвшүүллээ.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦАЛЛАА

Tuesday, 15 February 2022

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.