ПРАГА ХОТНОО “ТАХЬ ӨЛГИЙ ТАЛ НУТАГТАА” БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТ БОЛОВ
Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын Техникийн төв музейд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тахь өлгий тал нутагтаа” хэмээх баримтат киноны нээлт боллоо. Энэхүү киноны нээлтийн үйл ажиллагаанд Прага хотын амьтны хүрээлэн, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд яам болон Чехийн яам агентлагийн зарим төлөөлөл оролцсон байна.