ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ АНХДАГЧ нарт хүндэтгэл үзүүллээ
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр нар Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах түүхэн шийдвэрийг гарг