МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙГ НЬЮ-ЙОРК ДАХЬ МОНГОЛ ИРГЭД ТЭМДЭГЛЭВ
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ Монгол Улсаас НҮБ-д дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 10 дугаар сарын 28-ны өдөр болов.
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ Монгол Улсаас НҮБ-д дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 10 дугаар сарын 28-ны өдөр болов.
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид болон НҮБ-ын зарим удирдах албаны хүн оролцсон хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсоны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн монгол бичгийн шилдэг уран бичээч хүүхдүүд нэгэн хүсэл, зорилгын дор нэгдэн НҮБ-ын Дүрмийг Монгол Улсын түүхэнд анх удаа уран бичлэгээр урлан бүтээж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурийн зохицуулагч Тапан Мишра-д хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Элэг нэгт монголчууд та бүхэндээ Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн түүхэн ойг тэмдэглэх “НҮБ-ын 7 хоног”-ийн цуврал арга хэмжээний хүрээнд “Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд боллоо.
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 10 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирлээ.
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдаан 10 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Баттулга нар оролцов.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд энэ 10 дугаар сарын 21-ний өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улс – Нэгдсэн Үндэстний Байгууллага: Нэгэн жарны түүх” гэрэл зургийн цомог болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.