МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДАХИН САНАЛ ХУРААЛТ
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 4-ний Мягмар гарагт 07:00 цагаас 22:00 цагийн хооронд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын байр (хаяг: 6 East 77th Street, New York, NY 10075)-нд болох тул сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн иргэд та бүхэн сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.
Сонгуулийн бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 01-20-ны өдрүүдэд явагдаж дууссан тул нэмж бүртгүүлэх боломжгүй болно.
Санал авах өдөр ирэхдээ иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг заавал авч ирнэ үү.
НЬЮ-ЙОРК ДАХЬ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР,
19 ДҮГЭЭР САЛБАР КОМИСС
Лавлах утас: 212 861 9460