СЕНТ КРИСТОФЕР БА НЕВИСИЙН ХОЛБООНЫ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООВ
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Лондон хотноо дипломат харилцаа тогтоолоо.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.