ДЭЛХИЙН ОЙН АСУУДЛААР САЙД НАРЫН ТУНХАГЛАЛ ГАРГАВ
Ойн асуудлаарх НҮБ-ын форумын 11 дүгээр чуулган 5 дугаар сарын 4-нээс 15-ны өдрүүдэд Нью Йорк хотноо чуулав. Уг чуулганы хүрээнд 5 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Өндөр түвшний хуралдаан болж ойн тогтвортой менежмент болон 2015 оноос хойшхи ойн талаарх олон улсын түвшний зохицуулалтын механизмын талаар хэлэлцэн Сайд нарын тунхаглал гаргав. Уг хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд М.Хүрэлсүх оролцож үг хэлэв.










