МОНГОЛ-БРИТАНИЙН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЛОНДОН ХОТНОО БОЛЛОО
Монгол-Британийн ээлжит 12 дугаар Дугуй ширээний уулзалт 2016 оны 3 дугаар сарын 11-нд Лондон хотноо боллоо. Энэ удаагийн уулзалтад манай талаас Монгол-Британийн Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн ахлагч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид, Британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Дипломат албаны тэргүүн С.МакДоналд тэргүүтэй төлөөлөгчид оролцов.