“ЗАВСРЫН ЕРТӨНЦ – ЭНЭ МӨЧИД” СЭДЭВТ УРАН ЗУРАГ, БАРИМЛЫН ХОСОЛСОН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Энэ 9 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын төв байранд “Завсрын ертөнц – Энэ мөчид” сэдэвт уран зураг, баримлын хосолсон үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.
Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэхүү үзэсгэлэн нь Монголын уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, уран төсөөллийг нийтэд танилцуулахаас гадна хүн, нийгмийн харилцаа, тэдгээрийн уялдаа холбоог илтгэн харуулсныг онцлон тэмдэглээд, уран бүтээлч А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ нарт ажлын амжилт хүсэв.












