НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИСС (АНДЭЗНК)-ЫН 73 ДУГААР ЧУУЛГАН БАНГКОК ХОТНОО БОЛЖ БАЙНА
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 73 дугаар чуулган Тайландын Вант Улсын Бангкок хотноо энэ оны 5 дугаар сарын 15-19-нд болж байна.
Энэ удаагийн чуулганд АНДЭЗНК-ын гишүүн 45 улс, НҮБ, түүний системийн болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл оролцож, “Тогтвортой эрчим хүчний төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор хүртээмжтэй, тогтвортой нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэн, холбогдох тогтоолын төслүүдийг батлах юм.