ТҮРГЭН ШИЛЖИН БАЙРЛАХ ХҮЧНИЙГ БҮРДҮҮЛЭХЭД НЭГДЭХИЙГ УРИАЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсуг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд ноён Эрве Ладсу НҮБ-ын мандатын дор ажиллаж байгаа Монголын энхийг сахиулагч дайчид үүргээ амжилттай биелүүлж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өндрөөр үнэлж, сэтгэл хангалуун байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.











