Чех Улстай эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Любомир Заоралектэй уулзав.
Уулзалтын эхэнд Л.Заоралек Монголын сайхан оронд зочилж байснаа таатайгаар дурсдаг гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэнд дэвшүүлж, сайд Ц.Мөнх-Оргилыг боломжтой цагтаа БНЧУ-д айлчлахыг урилаа.









