United Nations Welcome to the United Nations. It's your world.

ЭТИОП УЛС НЬ АФРИК ТИВД ГАРАХ ГАРЦ БАЙЖ БОЛОХЫГ ОНЦЛОВ

Date: 
Saturday, 24 September 2016

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцож буй

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Этиоп Улсын Гадаад хэргийн сайд Тедрос

Адханом Гебрейезус-тай 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын төв байранд уулзав.

Тус уулзалтаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын

Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч буй “Далайд гарцгүй хөгжиж буй

орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн талаар танилцуулж, тус төвийг

байгуулах тухай олон талт хэлэлцээрийг Этиоп Улс соёрхон батлана хэмээн

найдаж байгаагаа илэрхийлэв.

Этиоп Улсын Гадаад хэргийн сайд Тедрос Адханом хэлэхдээ тус улс нь

африк тив дэх хамгийн олон хүн ам, өргөн газар нутагтай далайд гарцгүй орны

хувьд нийтлэг тулгамдсан асуудал, бэрхшээл байгааг тэмдэглэж түүнийг хэрхэн

даван туулах талаар туршлага харилцан солилцох боломжтойг мэдэгдэв. Тэр

дундаа Этиоп Улс нь Монгол Улсын хувьд Африк тивд гарах гарц байж болохыг

онцлон тэмдэглэв.