ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД Н.ОЮУНДАРЬ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НЬЮ-ЙОРК ХОТНОО ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 59 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулган 3 дугаар сарын 9-ний өдөр Нью-Йорк хотноо ажлаа эхэллээ. Тус чуулганд Монгол Улсаас оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтыг хэлэлцэж байгаа энэ жилийн чуулганд дэлхийн 189 орны өндөр түвшний төлөөлөгчид оролцож буй.












